2011-03-22 - Зөвлөгөө
Мах идээд л, мангасаа зүүдлээд л гэдэг их учиртай үг гэнэ шүү. Шөнөжин ходоод ажиллаж хонох нь тархи, мэдрэлийн системд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ер нь унтахаасаа өмнө хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг аж.
* Унтахаасаа өмнө хүнд хоол идэх хэрэггүй. Энэ нь цусны эргэлт, ходоодны үйл ажиллагаанд шөнийн турш сөргөөр нөлөөлнө.
* Харин үүний оронд анхилуун үнэрт хөөстэй халуун усанд орвол сайхан амарна.
* Унтахаасаа өмнө салхивчаа нээн агаар оруул. -15-18 хэм бол хамгийн тохиромжтой хэм.
* Хэрэв нойргүйдэх шинжтэй байгаа бол унтахаасаа өмнө дасгал хийж бай.
* Ор хэт зөөлөн, хөвсгөр байх нь нурууны ясанд тохиромжгүй учир аль болох гудсан дээр унтах нь зүйтэй.
* Унтдаг ороо аль болох дуу чимээгүй газарт байрлуулах нь зөв. Тухайлбал машины дуу байнга сонсогддог цонх болон зурагт, хөгжим, хаалганаас хол байлга.
* Унтахаасаа өмнө ургамлын гаралтай цай, эсвэл аяга зөгийн балтай сүү уугаад унтвал тайван нойрсдог.
* Шөнө аймшигтай зүүд зүүдэлбэл цусан дахь сахарын хэмжээ буурсантай холбоотой байж болно
* Аль болох тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй
* Унтахаасаа өмнө хэвтээгээрээ зурагт үзэх нь бүтэн нойртой хоноход саад болдог.